8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантулгыг гишүүнээс нь эгүүлэн татах эсэхийг шийдэх хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгууллаа

2018-04-20 17:44:38

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа. 

Иймд Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов.

Мөн тус Байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд гишүүдийн саналын дагуу Ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар Байнгын хорооны тогтоол баталлаа.

Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төслийг  боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Баяр шиг тамлагдаж зовно доо.хийсэн үйл лайгаа эдэлцгээ.өөр хэлэх үг алга
2018/04/23 66.181.191.56
зэлэм
Монгол улсын эрүүгийн хуулинд эмэгтэй хүн хүсээгүй байхад нь юум уу бие хамгаалах чадваргүй үед нь хүчиндсэн бол хүчиндэгчийн бэлэг эрхтэнг хэн дуртай нь таслах эрхтэй гэсэн заалт оруулах хэрэгтэй
2018/04/22 139.5.219.40
Кк
Эрчүүд минь женкогийн хамаг но г тэмүүжин гантулга 2 шиг дэлгээд бвал доодохоор нь тоглож эцэстээ хамаг нэр төрөө алдаж хэн ч биш болно шүү. Мангар сартгараас бандааш нэр салкү хэ хэ хэ
2018/04/21 66.181.161.46
нам бус
буруу хойшоо
2018/04/21 150.129.141.61
G
Ynhan zailaachee
2018/04/21 110.181.13.190
zorigoo
Hairan zaluu
2018/04/21 182.160.36.80
Shar tokhoi
Ene yanhani toloo tor uyn ih zavtai asuudal tsag tog hych hodolmor garagdagaa bolio. Shivshig zail zaashaa hairan toriin mongo yreed gaitai novsh ve zail zaashaa .Mes zasliin emnelegt aviahcaad zas.
2018/04/21 185.75.139.248
Shar tokhoi
YG DUUGYI ZAILAAJ TOROOS ULAAN MAHNII BUZAR .UTASAAR YARISAN YARIAG CHINI MONGOLCHUUD ODOR BYR SONSOJ BAIGAA SONSOSOOR BAIH BOLNO. ZOCHID BUUDALIIN ETSEN MINI MONGOLIIN TORIIG HYNCHENDEGCH YANHAN .
2018/04/21 185.75.139.248
zochin
хөдөөний тэнэг мал
2018/04/20 64.119.27.55
zochin
тэнэг орк
2018/04/20 64.119.27.55
  • Recent
  • Most Read
  • Most Comment