Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх Дээд шүүхэд гомдол гаргахаар болсон байна. Тэрээр шинэчлэлийн Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт шүүхээс 4.5 жилийн ял сонссон билээ. Тэрээр энэ ялыг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Дээд шүүхэд хандан гомдол гаргахаар болжээ.
Л.Гансүх Дээд шүүхэд хандана
2016-02-02 14:10:00