МАХН сүүлийн үед бужигнаантай байгаа.Засгийн газрыг огцруулах саналыг бүлгийн гишүүд нь их хуралд оруулж, ерөнхий нарийн бичгийн дарга нь АТГ-д шалгагдаж байгаа гэх мэт хэргүүд ар араасаа гарсаар байгаа. Тэгвэл тус намаас гарсан гишүүдийн нэг О.Баасанхүү гишүүн намын дарга Н.Энхбаярт их гомдсон бололтой. Байнга шахуу л намын эсрэг кноп дарж, намын даргынхаа талаар янз бүрийн юм ярьж явах болсон. Тэгвэл эрхэм гишүүн энэ сарын 4-нд МАХН-д сайдын суудал ямар үнэтэй байдгийг зарлах гэнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАХН-д сайдын суудал ямар үнэ ханштай байдгийг илчилнэ
2016-02-02 13:57:00