8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхсэн, төрсөн 2 өдөр түүнийг хэн байсныг дурсдаг

2018-04-20 08:43:00

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Дэд бүтцийн сайд С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр мэндэлсэн аж. Гэвч одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр 36 настайдаа бусдын гарт харамсалтайгаар амиа алдаж билээ. 
Өнөөдөр гэр бүлийнхэн нь “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм байна.   Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байжээ. 

Түүнийг монголын ард түмэн 2-хон өдөр дурсаж, бусад өдрүүдэд мартагддаж иржээ.  Төрсөн өдөр нь буюу өнөөдөр, үхсэн өдөр нь буюу 1998 оны аравдугаар сарын 02-нд гэсэн 2 өдөр л дурсдаг болжээ. Хатуухан хэлэхэд үхсэн, төрсөн өдөр нь түүнийг хэн байсныг монголчууд дурсаж ярьдаг. 

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан 3 хүнд шүүхээс ял оноогоод байгаа. Тэгвэл С.Зориг агсны эхнэр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллэсэн. Өнгөрсөн Лхагва гаригт С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг ТЕГ-аас дуудаж, байцаалт авсан байна. Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат тухайн үед нууцын материалд гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн. Тэгвэл  НПГ-аас түүнийг нь үгүйсгэсэн юм.  Улмаар ТЕГ-аас Б.Булганыг яллагдагчаар татаж байгаагаа танилцуулаад байцаалт авсан.  Б.Булганыг  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа явагдаж, шинээр цугларсан нотлох баримтуудаар талийгаачтай хамтран амьдарч хэмээн үзэж ийнхүү яллагдагчаар татсан юм. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ard tymenii setgel sanaag amraagaad egeech ee!!
ard tymen ZORIGIINHOO ami nasiig asyyj bna!jil byr neg heseen deer ochij dyrsdag boloh yy?Daanch dee!ene olon jil Mongol tor ene heregiin men chanariig gargaj ireed dyysgaj ard tymenii setgel sanaag a
2018/04/24 148.60.92.227
зочин
Монголчуудад маш их өгөөжөө өгөх бсан харин тэр үр өгөөжийн энэ луйвар хулгайн бүлэглэл замаасан хулгай хийж энэ баячууд баяжиж завшиж дуусав
2018/04/20 66.181.191.178
зочин
Хулгай хийж луйвардаж авах гэж бгаан энэ дээ.эрдэнэт маш их ашиг өгөх ёстой боловч 90 оноос хойш энэ хоёр намын гар хөл хулгай хийж шахаа хийж сонгуулийн мөнгө босгох нууц газар болгосон.
2018/04/20 66.181.191.178
зочин
Одоо тэр эрдэнэт 49% элбэгдорж гэгч этгээд отгонбилэг гэгчийг залгамжилж манан бүлэглэлтэй нийлж монголын ганц үйлдвэрийг хувийн хэдэн хувалзтаы нийлж үнэгүйдүүлж ашиггүй 40 жил болсон гэж хэлж хулгай
2018/04/20 66.181.191.178
зочин
Дур зоргоороо эрдэнэт үйлдвэрийн дэргэд өөрийн хувийн үйлдвэр байгуулж арабын шейх шиг тансаглаж бсан юм билээ.үүнийг багабанди гэгч мэдэж нүүр өгч дэвэргэж бсанаас болж зоригийн ами эрсдэлд орсоон
2018/04/20 66.181.191.178
зочин
Отгонбилэг гэгч этгээд тэр үед монголд хаан шиг аашилж байсан даа.эрдэнэт үйлдвэрийг шалгаж улсын мэдэлд бсан үйлдвэрийг хувийн эзэмшил шиг ашиглаж орох орлогын шевцарийн банk инд хийж дур зоргоороо э
2018/04/20 66.181.191.178
  • Recent
  • Most Read
  • Most Comment