8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарласан тендерээ өөрөө "ХУСДАГ" Засаг дарга

2018-04-19 12:48:00

Өнөөдөр тендерээр хувийн бизнесээ цэцэглүүлэх, улсын хөрөнгийг “цэвэрхэн” идэх арга ихэсчээ. Зарим мэдээллээс харахад тендерээр хамаатан саднаа “дайлж” тендер нэрийн дор хөлжигсөд олшир ч. Манайд хэдийгээр Тендерийн тухай хууль мөрдөгдөж байгаа ч хэрэгжилт хангалтгүй, хуулийн цоорхой олонтой учраас тэр бүр үр дүнд хүрдэггүйн харамсалтай. Үүнийг зарим эрх мэдэлтэй нөхдүүд ашиглаж улсын мөнгөөр “тоглосоор” л.

Нийслэлээс зарлагдсан тендер дийлэнх буюу 68 хувийг нийслэлийн дарга Су.Батболдын хамаатан садан авсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тодруулбал, Су.Батболд хотын дарга болсноос хойш Нийслэлийн худалдан авах газраас 2016 онд зарлагдсан 15,2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, тендерийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулсан байна. Энэ нь Сангийн яамны шалгалтаар тогтоогджээ. Улмаар түүний энэхүү үйлдэл нь Тендерийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заалтыг зөрчсөн аж. Мөн өнгөрсөн онд буюу 2018 онд давхардсан тоогоор 208 тендер зарлагдсаны 149 тендерийн шалгаруулалтын дүнг оруулжээ.

Нийслэлд хийгдэх 44 тендер зарлагдсаны 30-ыг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр авсан байна. Ц.Ариунбаяр нь Су.Батболд даргын хадам эгчийн хүүхэд аж. Үлдсэнийг нь хотын даргын эгч “Голенхоул” ХХК-ийн нэрээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах, агаар цэвэргүүлэгч худалдан авах ажлыг авсан байна.

105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг мөн авчээ. Энэ мэтчилэн хамаатан садангаа үзэгний үзүүр хөдөлгөж, тендер авч өгч байгаа нь эрх мэдлээ урвуулан ашигласан, ашиг сонирхолыг зөрчилтэйн харагдаж байна.

Энэ мэтчилэн зарласан тендерийн өөрөө "ХУСДАГ" Су.Батболдын асуудал үүгээр зогсохгүй. Харин дөнгөж эхлэл буюу өнгөн хэсэг энэ. Су.Батболд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нурууны хамгаалалт, төрөл бүхийн чиг ортопедийн бусад хэрэглийн үйлчилгээ үзүүлэх 340 сая төгрөгийн төсөвтэй ажлыг “Отгонбуянт” ХХК-ийн нэрээр өөртөө авчээ. Тендерийн хууль тогтоомжийг зөрчиж, бусад их хэмжээний хохирол учруулсан бол хууль тогтоомж зөрчигчдөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирол өндөр байвал 3-6 сараар баривчлах, цаашлаад онц их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах тухай заасан байдаг аж.

Гэтэл Су.Батболд дарга хуулийн хариуцлага хүлээх нь бүү хэл нэг метр тутамдаа 100,000 ам.доллар, 10 метр тутамдаа нэг сая ам.доллар зарцуулах гүүрэн гарцанд “шунаж” байгаа нь тендерт “амтшсан" нь харагдаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шаалтуур Ухна
Хурганы арьс нөмөрсөн ховдог чоно байж.Нөгөө шударга ес гэж ульсан аалзан хөлт Ухна шаалтуур хаана явна вэ?
2018/04/21 112.72.14.245
Sar
Bvh aimag sum iim l baidag yum bvgd huuli zurchij hulgai hiij avilga avch bna bvgd medej baigaa
2018/04/20 27.123.212.143
nar
ulsiin tendereer barilgiin ajil awaad hulhinii yum hiigeed hayasan tender awsan gazar n ogt hiigeegui iim asuudliig haana shalgadag we
2018/04/19 66.181.161.32
zochin
хулгайч хотын даргаа та зайлаад өгөөч тэр тендерээр олсон ашиг орлогоо улсад хураалгаап шорон луга далд ороод өгөөч хулгайч аавын хүүхдүүд бас л хулгайч бх даа дэвтэр үзгээ сайн харж бхгүй бол ха ха
2018/04/19 64.119.27.55
mongol
энэ муу новшийг тэр хогийн хамаатнуудтай нь шоронд хийгээч ээ АтГ ынхаан та нар сайн ажиллаач ээ
2018/04/19 64.119.27.55
Зо
Бүх дарга тендэр хусах гэж л дарга болдогийм бишүү
2018/04/19 59.153.114.193
HOTIN HOLDU Dargad
MI OVOGT ENHBOLDIHON ULAANBAATARIG GAMSHIG BOLGOHO BOLIOCHEE OGTSRULYA
2018/04/19 103.57.92.70
МАН энэ хувалзаа зайлуул.
МАН-ынхаан.Энэ хулгайчаа яаралтай зайлуул.
2018/04/19 112.72.14.53
Зочин
Хорь хорь. Хулгайчийг ижилд нь нийлүүлж ясыг нь цайлга
2018/04/19 66.181.160.113
Минг Минг Сан
Хулгайчийг бариарай Хулгайчийг бариарай
2018/04/19 202.21.106.111
.Минг Минг Сан.
Наашаа харж ярзайж инээгээд буруу харж хулгайгаа хийнэ.МАН--ын данжаадуудын уламжлалт арга мэх.
2018/04/19 202.21.106.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment