8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим замыг хэсэгчилж хаалаа

2018-04-19 09:53:58

Нийслэлд хийж байгаа зам барилгын ажлаас үүдэх ачааллыг бууруулах, авто машины хөдөлгөөний зохицуулахын тулд түр замуудыг нээгээд байгаа. Тэгвэл Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбосон 400 м түр замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Тус түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажлыг хийхээр болсон байна. Засварын ажлын хүрээнд энэ сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment