8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сугарын Стандарт банк рүү илгээсэн захидал ямар агуулгатай байв

2018-04-19 08:43:00

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж эхэлсэн билээ.  Тус хэргийн шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн  хэрэгтэй холбоотойгоор “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй хэмээн үзэж цагдан хорьж шалгаж байгаа.  Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авахад Ганзориг, Д.Сугар оролцсон эсэх асуудал өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авахад Д.Сугар нь тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын дарга байсан. Одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын Стандарт банк руу илгээсэн захидал ил болжээ. Энэхүү захидал нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын дарга Д.Сугар-аас хэмээн хаягласан байна. Захидлын эхэнд “Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын болон хувьцаа эзэмшигчдийн ямар ч тогтоол үйлдвэрийн ерөнхий захирал Ганзоригийн эрх мэдэлд хязгаарлалт хийхгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын даргын хувьд би баталж байна” хэмээн бичсэн байна.

Үүнээс харахад Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан зээл авах ажиллагаанд зөвхөн Ч.Ганзориг бус ТУЗ-ын дарга асан Д.Сугар оролцсон гэдгийг энэ захидал батлан харуулж байна. Уг захидлыг 2011 оны 12 сарын 13-ны өдөр бичсэн байна.  Эрдэнэт үйлдвэр 10 сая хүртэлх ам.долларын зээл авахаар бол ТУЗ болон хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байдаг байна.

Тэгвэл “Жаст групп, Стандарт банк, Эрдэнэт үйлдвэрийн хооронд 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр хийсэн 34 сая  ам.доллар хүртэлх зээлийн гэрээнд хамаатуулж ..” гэж бичээд Д.Сугар өөрөө гарын үсэг зуржээ. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment