УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн нүүрсний уурхайн талаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд 268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан талаар мэдээлэл өгч байсантай холбогдуулж, энэ асуудлыг шалгахыг Сангийн сайдад даалгасан. Мөн цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл гээд “Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” хэмээн хэлсэн. 268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энхболд яг одоо мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд "Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Үүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Монголын ард түмний өмчийг хэн ч хулгай хийж болохгүй. Хуулийн байгууллагууд үнэн бодит байдлыг тогтоох шаардлагатай. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс алга болсныг тогтоосон" гэв
Дэлгэрэнгүй мэдээллийг шууд бичлэгээс үзнэ үү.