УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төрд цахим шилжилт хийхээр УИХ дахь "ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО"-г байгуулахаар санаачилсан. Энэхүү түр хороог байгуулахад Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо салбараа төлөөлөн хамтран ажиллаж байгаа юм байна. Ингэснээр иргэн та төрийн ямар үйлчилгээг хамгийн түрүүнд цахим хэлбэрт шилжүүлж авлигагүй, хүнд сурталгүй, шат дамжлаггүй, очергүй авах боломжтой болно.