Авлигын хэргээр шалгагдаж буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, намынхаа дарга, намын нөхдын талаар үнэнг нь хэлсэн. Тэрбээр намын дарга нь санхүүжилт олж ир гэж шахдаг учраас танил ахаасаа мөнгө авч, Н.Энхбаярт өгсөн, хорих 461-р ангид байхдаа өгсөн огцрох өргөдөл нь бусдын шахалт дарамтаар байсан гэх мэт бүгдийг ярьсан юм. Тиймээс түүнд маш их дарамт ирж байгаа аж. Иймээс хуулийн байгууллагаас Г.Шийлэгдамбын амь насыг аюултай байдалд байгаа, мөн гадны нөлөөллөөр амь насанд нь халдаж болзошгүй гэсэн үндэслэлээр хамгаалалтад авчээ.
Г.Шийлэгдамбыг цагдаагийнхан хамгаалалтад авчээ
2016-02-02 11:39:00