Шадар сайд Ц.Оюунбаатар огцрох өргөдлөө өгсөн. Энэ асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа. Шадар сайдын суудалд МАХН-ны дарга Н.Энхбаяр сууж, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яамны сайдаар томилогдох тохироо хийсэн гэгддэг. Уг тохирооны дагуу явах гэсэн боловч олон нийт Н.Энхбаярт тийм ч дуртай хандаагүй. Мөн улс төрийн намуудын эсэргүүцэл тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таалаагүйтэй холбоотой. Түүнийг төрийн өндөр албан тушаал хаших хуулийн хугацаа болоогүй гэсэн шалтгаанаар Шадар сайд болох тохироог нь өнөөг хүртэл гацаанд оруулаад байгаа юм. Тэгвэл МАХН-ны дарга энэ удаа ээлжит Шадар сайд болох дайралтаа энэ долоо хоногт хийх нь. Учир нь Намбарын хүү Засгийн газрыг авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул энэ удаа ногоон гэрлээр Шадар сайд болох нь гарцаагүй болж байна. Цаашлаад Шадар сайдаасаа огцрох өргөдлөө өгсөн Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спорын яамны сайдаар томилогдох юм.
Н.Энхбаяр энэ долоо хоногт Шадар сайд болно
2016-02-02 11:04:00