Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл "Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо" сэдвээр хэвлэлийн хурал хийж байна.
Хурлын үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 38 тоот зарлиг гаргаж 2018-2019 оныг авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил болгож зарласан. Өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын түвшинг алдагдуулахуйц хэмжээнд хүрсэн учраас ийм зарлиг гаргасан.
Ерөнхийлөгч зарлигтаа бүх нийтээрээ авлигын эсрэг тэмцэж, хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж давхар уриалсан. Манай улсад авлигатай тэмцэх хууль бий. Түүнчлэн гэрч хохирогчийг хамгаалах хууль байгаа. Харамсалтай нь энэ хууль хэрэгжээгүй болохоор Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулах хэмжээнд бид ажил явуулсан. Өнөөдрөөс эхлээд Олон нийтийн зөвлөл маань зарлигийг хэрэгжүүлэхийн тулд авлигыг таслан зогсоох ард түмний индэр болж, хошуучлан ажиллахаа Монголын нийт ард түмэнд мэдэгдэж байна гэв.
" width="100%">