УИХ-ын гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг МАН-аас мэдэгдсэн.: Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүллээ. Санал ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байна.




