Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багийн малчин Батчулууны Түмэнжаргалын хотонд ихэр ботго мэндэлсэн баяртай үйл явдал тохиожээ. Энэхүү ховор тохиолдол нь олон жилийн өнө авч ирдэг хэмээн нутгийн иргэд билэгшээж байгаа аж. Тиймээс Б.Түмэнжаргалын гэр бүлд сумын удирдлагууд болон ах дүүс нь хүндэтгэл үзүүлсэн байна. Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол бөгөөд Монголчууд эртнээс сайн цаг ирэхийн дохио мөн мал сүрэг өснө гэж бэлэгшээж иржээ.