Жирэмсэн 96 эмэгтэйд вирусын халдвар оншлогдсон...
Эль Сальвадор улсын Засгийн газраас эмэгтэйчүүддээ 2018 он хүртэл жирэмсэлэхгүй байхыг уриалжээ. Учир нь Латин Америкийн орнуудад эрчимтэй тархаж буй зика вирусын халдвараар өвчилсөн хүүхдүүд төрж байгаатай холбогдуулан уриалж байгаа аж.
Одоогоор тус улсад 5.397 хүн тус вирусын халдвар авсан нь батлагдсан байна.
Тэдний дундаас 96 эмэгтэй шумуулаар дамжин халдварладаг тус вирусын халдвартай нь оношлогдсон тул Эль Сальвадор улсын Эрүүл мэндийн дэд сайд Эдуардо Эспиноза эмэгтэйчүүдийг хоёр жилийн дотор жирэмслэхгүй байхыг анхааруулжээ.