
Төрийн ордны гадна талбайд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс УИХ-ыг тарахыг шаардаж, жагсаал зохион байгуулж байна. Жагсаалтай холбоотойгоор Замын цагдаагийн газраас ойр орчмын уулзваруудын хөдөлгөөнийг зохицуулж, саадгүй нэвтрүүлж байгаа аж. жагсагчид Төрийн ордоны хоёр хаалганы гадна жагсаж байна.






