
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам энэ хичээлийн жилийн амрах хуваарыг гаргажээ. Тухайлбал, ЕБС-ын IV улирлын буюу зуны амралт 1-2 дугаар анги зургадугаар сарын 1-нээс, 3-5 дугаар ангийн сурагчдынх зургадугаар сарын 8-наас эхэлнэ. Харин 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 15-наас эхлэн амрах хуваарь гарчээ. Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд ялгаагүй аж.



