8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Жигжиднямаа дүүгээ хөлдөө чирэв

2018-03-30 08:25:00

Энэ сарын эхээр Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж Улаанбаатар төм зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Н.Ганболд нарын өрөөнд нэгжлэг хийсэн.Энэ талаар Цагдаагийн газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн гэж мэдэгдсэн билээ. 

Гэхдээ тэд ямар баримт материалыг эд мөрийн баримтаар хурааж авсан гэдгийг нууцалсан юм. Цагдаагийнхан энэ талаар мэдээллээд байхад Улаанбаатар төмөр замаас уг мэдээллийг худал хэмээн няцааж “Зохион байгуулалттай худлаа мэдээлэл цацаж байна” гэж тайлбарласан билээ. 

Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг баталсан үйл явдал өчигдөр болов. Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын "Фрейткоммодити консалтантс" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийжээ. Цагдаагийнхан анх тус компанид үзлэг хийсэн ч санхүүгийн зарим баримт бичгийг гаргаж өгөөгүй тул нэгжлэг болгожээ. 

Д.Жүгдэрням нь Хонконгод бүртгэлтэй "Class trading limited" компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар сүүлийн 4 жилд хил гарган мөн оруулж ирсэн бололтой. Оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх энэхүү хэргийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар тус, тусдаа мөрдөн шалгаж буй гэх мэдээлэл байна. 

Түүний угаасан мөнгө нь ахынх нь тэргүүлдэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс орж ирсэн байх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл улсын мөнгөөр ах, дүүс гараа угаасан байж  мэднэ гэх хардлага байна. Ямартай ч УБТЗ-ийн мөнгөөр ах, дүүс "тоглосон" байх магадлал өндөр байгаа аж.

Мөн өнөөдөр цагдаагийнхан прокурорын зөвшөөрөлтэй очиж, УБТЗ -аас хоёр баримт гаргуулахаар болсон байна. Тэгэхээр Д.Жигжиднямаа болон Д.Жүгдэрням нарын хэрэг хоорондоо холбоотой байх нь гарцаагүй байж таарах нь. 


Д.Жигжиднямаагийн хувьд ч мөн  албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан хэргээр шалгагдаж буйг АТГ-аас өмнө нь мэдээлсэн. Түүнийг 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулсан, засварын хөлс, сэлбэг худалдан авах гэх мэт ажил гүйцэтгэсэн нэрээр 2010-2016 онуудад УБТЗ-аас нийт 78 тэрбум төгрөг гаргуулсан гэх мэдээлэл гараад байгаа. 

Үүнээс үүдэн түүнийг шалгаж буй бөгөөд хорьж шалгах хүсэлтийг прокуророос гаргасан боловч шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй хэмээн үзсэн гэдэг. 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирснийг тус зөвлөлийн дарга Г.Баасан мэдээллэсэн.

 Тэр нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт аж. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн "УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан" гэсэн билээ. 

Энэ мэтчилэн ухаад л байвал Д.Жигжиднямаатай холбоотой хууль бус олон хэрэг ил болж мэдэхээр байна. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганц худаг
10 жилд буруу харж байгаад ганц аара гөөхий гө иддэг жаал хүү байсан ер нь багийн хулгайч хувь заяа нь шоронд байх ёстой л юм бна да эвий эвий
2018/04/04 202.179.26.79
Зочин
Сайхан хар гөлөг вэ чи 2 нүдтэй ард түмэн түмэн нүдтэй гэдэг үгийг авилга авдаг бүх мэдэх хэрэгтэй хорвоо бөөрөнхий шүүдээ
2018/04/02 66.181.177.174
Бүдүүн Дааяа
УИХ -д энэ хүний ар тал байгаа.Идсэнээ хуваадаг..
2018/04/02 180.149.78.99
Илич
ХӨДӨӨ хүйтэнд гандан зогсох Замчин залуусийн төлөө юуч хиих хүсэлгүй хар шаар.
2018/04/01 103.57.93.200
dul
Ene novshiig shorond hiivel taarna
2018/03/30 64.119.19.99
bold
Orosuud holildson baij eniig hiine Putind hel...
2018/03/30 27.123.214.119
ТУҮ
Өөр зөндөө үнэ нэмдэг ш дээ
2018/03/30 112.72.14.83
Naran
Shunaliin tulam yag unen bichsen bna
2018/03/30 27.123.212.143
Ganbold
үнэн бол яасан цадаж ханахаа байсан новш вэ
2018/03/30 202.21.125.182
ИРГЭН
АЖИЛЛАСАН ЖИЛ НАС НЬ БОЛСОН БОЛ ТӨРӨӨС ТЭГСХИЙГЭЭД ЗАЙЛУУЛВАЛ ТААРАХ УЛСУУД БАЙНА ШҮҮ?ТЭГСЭН ЦАГТ Л ЖИНГИЙН ЦУВАА ХӨДЛӨХ БОЛНО
2018/03/30 139.5.216.44
Teneg
Шунал нь ихэдэж шулам болжээ
2018/03/30 202.21.106.126
код
хөөрхийдөө их шаналж байгаа бололттой хулгайлахаасаа өмнө ухаарах байсан юм үлдсэн амьдралдаа буян хийхгүй бол тамд очно доо тийм их мөнгийг аваад үхэхгүйгээс хойш ямар их шунасан юм дээ АТГ итгэхгүй
2018/03/30 202.179.24.244
Хуц
муу гөлөг
2018/03/30 175.223.20.228
харамсаж байна
ЯАЖ авлигачидаасаа салах вэ? Үндсэн Хуулийн цэцэд нь хүртэл шалгуулах ёстой хүн ороод нуугдаж байдаг энэ төрийг яалтайсан билээ. Монголын хуулийнхан авлигачтай тэмцэхгүй харин авлигачдаасаа авлига
2018/03/30 122.201.24.192
Лянь Фу Цай
Баярын зоог болгочихмоор сайхан лухайж таргалсан байна.Энэ хулгайчийн ард ямар ямар нууц дарга нар байдаг бол? Ганцаараа идэж уугаагүй байлгүй..
2018/03/30 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment