8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Алтангэрэл: Дугаарын хязгаарлалт бол хууль бус.Шүүхийн өмнө уулзацгаая

2018-03-29 17:16:31

Хуульч О.Алтангэрэл дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож буйг эсэргүүцжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дугаарын хязгаарлалт бол хууль бус. 2012 онд анх эхлээд, 2014 онд шинэчлэгдээд, энэ хооронд хууль тогтоомжид өөрчлөлт орсоор ирсэн ч хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байгаа (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хувьд авч үзвэл). Хэдий хуульч ч гэлээ нөгөө талаар энэ хотын иргэн хүн мөний тул хязгаарлалтыг зөвшөөрч, хязгаарласан өдрүүдээр машинаа орхиж, нийслэлийн удирдлагуудын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гэтэл бүр ажлын хоёрхон өдөрт машинаа уна гэж даварч байна. Одоо болно оо, дарга нар аа, албан тушаалтан бүгдийг хийж болно гэж андуурсан найз нар аа. Ингээд эхэлбэл машинаа ч унана, хязгаарласан шийдвэрийг чинь ч шүүхэд өгнө. Би торгуулийн хуудсаа үүрээд, та нар тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэдэг ичмээр үндэслэлээ тэврээд шүүхийн өмнө уулзацгаая.  Энэ бол ганц иргэн миний биш, машинаараа амьжиргаагаа залгуулагч, хүүхэд хөгшдөө тээвэрлэгч, жижиг бизнесээ эрхлэгч зэрэг олон хүний эрх ашиг. Чадалтай нь яах вэ, нэмээд машинаа авчихна, зальтай нь дугаараа солиод зүүчихнэ. Бид бол чадахгүй хойно, хуулиа л дагана” гэв.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тийм
Дугаарын хязгаарлалт хийх тусам давхар дугаар сэг болсон машины тоо нэмэгдэнэ.Түгжрээ бахь байдгаараа л байна гэсэн үг.Харинч дордоно.Энэ бол үндсээрээ буруу шийдвэр.Эргэж харах хэрэгтэй.
2018/03/30 202.179.26.220
Т1
Ёстой тэнэг шийдвэр зөвшөөрөх арга байхгүй. Машины чинь унах гэж авдаг байх шүү.Машинаа гаднаа түгжчихээл автобусаар явах хэрэг үү.Тэнэг толгойноос л ийм шийдвэо гарна даа.Больж үз.
2018/03/30 202.179.26.220
ХМ
Ажилгүй хүмүүс бол дэмжих байх.Харин ажилтай хүн бол яагаад ч дэмжих үндэслэлгүй шийдвэр.Юу гэсэн үг вэ машинтайн нэр алга Ажилдаа унах гэж машин авсан гэтэл 2-хон өдөр нь уна гэдэг арай хэтэрнээ
2018/03/30 202.179.26.220
Тэг
Тэгээд чихцэлдээд л УРАГШ явахгүй өдөржин 1 газраа ЗОГСОХ УУ МАЛ АА
2018/03/30 202.179.24.233
Дугарсүрэнжав
Дугаарын хязгаарлалт хийх тусам муу машин ч болсон худалдан аваад 2-3 машинтай болоод бүх өдөр явна даа, тэгээд л агаарын бохирдол буурч, түгжрэл багасна гэдэг бүр худлаа руугаа явна биз ээ.
2018/03/30 202.179.27.144
багш
Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцэх нь зөв. Дэмжиж байна
2018/03/29 103.229.122.146
Зочин
Эхлээд Сандуйгийн Минтийг буулгах хэрэгтэй. Гэхдэн 42сая доллароор 1 уулзвар хийх арай үнэтэй юм. Хувааж идэх хүмүүст бол бага л байгаа байх.
2018/03/29 202.9.43.21
МАН
Амарбаясгалан МАН. Алтангэрэл дор бүрнээ ярвайсан лаа нар
2018/03/29 66.181.161.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment