8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Засаг даргыг хууль зөрчиж томилсон эсэхийг хэлэлцэнэ

2018-03-29 16:52:08

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.
 
Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна. Өмнө нь энэ маргааныг хянан хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг  маргагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу  хойшлуулсан билээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment