8o
Улаанбаатар хот
mobile menu

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

2018-03-29 15:46:06

Монгол Улсын Үндэсний Аудитын газраас томилогдсон хөндлөнгийн аудитын компани “МИАТ” ТӨХК-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд аудит шалгалт хийсэн байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Санхүүгийн тайлангийн олон улсын стандартад нийцсэн төдийгүй Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн бодитой, шударга илэрхийлсэн тул ямар нэгэн зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргажээ.

МИАТ ТӨХК нь санхүүгийн тайлан, тодруулгаа Сангийн сайдын баталсан журам, зааврын дагуу бэлтгэж тайлагнах үүрэгтэй юм байна. Тус компанийг эл үүргээ хангалттай сайн биелүүлсэн хэмээн Үндэсний Аудитын газраас дүгнэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment