8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сугар жилийн 91 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ

2018-03-29 14:29:00

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг "МИАТ"-тай холбоотой их хэмжээний мөнгө угаасан хэрэг болон Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд тавьсан хэрэгт холбоотой гэж олон нийт харддаг. Гэвч тэрбээр элдэв хэргээс цэвэрхэн гэгч нь өөрийгөө авч гарч чаддаг . 

 "Эрдэнэт" үйлдвэрийг Стандарт банкинд тавих үед тэрбээр Төрийн өмчийн хорооны дарга байсан бөгөөд баталгаанд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг гэдэг. Гэвч тэрбээр "Би Эрдэнэтийг барьцаанд тавих баталгааны хуудсанд гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна. Хэрвээ зурсан байвал шоронд ороход бэлэн" гэж мэдэгдсэн. 

Түүнийг хуулийн байгууллагаар шалгах ёстой боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх хуулийн заалтаар халхавч хийж буй. 

Тэгвэл Стандарт банкны өрийг төлж чадахгүй болж Эрдэнэт үйлдвэрийг алдахад хүрээд буй энэ үед Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна. 

Тэрбээр төсөөлж байснаас бага хөрөнгийг мэдүүлжээ. 


Түүнийн жилийн орлого нь 91 сая төгрөг байна. Энэ 2016 оныхоос даруй 70 орчим сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 800 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Лексус 570-1, Ниссан Мурано 1 машинтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн адуутай, 920 м2-1 газартай, 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 10 сая төгрөгтэй, 180 сая төгрөгийн авлагатай, Оюутолгой ХК-д хувьцаа эзэмшдэг байна. 


Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
Энэ нөхөрт ичих .гэж чанар огт заяагаагүй бололтой. Одоо биш гэхэд хожим хэдэн үеэрээ төлж л таарна .
2018/04/01 59.153.113.227
Иргэн
4-жил УИХ-д суусан гишүүн яаж амьдралаа өөрчилж болдгийн амьд жишээ дээ энэ Сугар ,анх сонгуульд өрсөлдөж байх үеийг нь Өвөрхангайхан андахгүй дээ.
2018/03/30 122.201.22.34
Жирийн иргэн
Муу шуналтай ханаж цадхаа мэдэхгүй луйварчидаас болж монгол улс өрөнд орж бхад хууль нь шалгаж болохгүй ч гх шиг яацан хуультай улс вээээээ....
2018/03/29 183.102.239.90
АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ АРИВЖУУЛАГЧ НЬ БИШ ҮРЭН ТАРАН ХИЙГЧ НЬ ШҮҮДЭЭ
ГАДААДАД БАЙДАГ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ АЛГА БАЙНА АЛЬ ДЭЭР ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ЮМ УУ? НАРИЙН ШАЛГАХ ЮМ БОЛ ИХ ЮМ ГАРНА ДАА ШАЛГА ШАЛГА БАС ДАХИН ШАЛГА
2018/03/29 202.9.44.68
Зочин
Мөнгө тарьдаг болж дээ сугар гуай
2018/03/29 103.26.194.203
тэнэг
ТӨХ-д байхдаа хагартлаа идсэн дээ улаан цайм.
2018/03/29 59.153.112.219
Зочин
Оюутолгойн хувьцааг хаанаас авдаг юм бол??? Амилгаар уу???
2018/03/29 202.5.195.136
zzz
muu luiwarchin nowsh hamag yumaa nuujee odoo Sugariig shalgah heregtei
2018/03/29 219.239.227.203
Sda
Solngos japand awsan house nuud haa bnaa
2018/03/29 64.119.21.214
irgen
Mushgui daliu amalsan muu luivarchin
2018/03/29 183.177.98.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment