8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүсгүйчүүд бүлэглэн дээрэм хийжээ

2018-03-29 09:11:36

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай, 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар согтуурсан үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэх иргэнийг хамжин зодож дээрэмдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хичээлээ тараад гэр лүүгээ орохоор байрныхаа гадна явж байсан 15 настай охиныг тус хороонд оршин суух, 21 настай эмэгтэй С, 19 настай эмэгтэй С гэгч нар айлган сүрдүүлж, “Самсунг s5” маркийн гар утас, бэлэн мөнгийг нь дээрэмдээд зугтсан байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж дээрэм хийсэн этгээдийг баривчилсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл