8o
Улаанбаатар хот
mobile menu

“СТАНДАРТ” банкинд төлөх хүү сар бүр 870-900 мянган ам.доллаар өссөөр

2018-03-29 09:10:00

Өнгөрсөн сарын эхээр буюу хоёрдугаар сарын 1-ны өдөр Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагдаж Өмнөд Африк дахь "Стандарт" банкны мэдэлд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр очих шийдвэр гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн билээ. Уг мэдээлэл гарсан даруй олон нийтийн яриа сэдэв болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүн нүүрэнд хэдэнтээ нийтлэгдсэн. Сайн, муу аль аль талаасаа. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг уг мэдээлэл гарахаас хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан гэдгийг эх сурвалж онцолсон.

Бяцхан түүх сөхвөл одоогоос 5-6 жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг ашиглаж “Стандарт” банкнаас нийт 109 сая доллар зээлсэн гэдэг Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байдаг.

Үүнээс улбаалан Эрдэнэт үйлдвэрээ “Стандарт” банкинд алдах уу, өдөртөө 75 сая ам долларын өрийг төр төлөх тухай яригдаж эхэлсэн. Хатуухан хэлбэл монголчууд саалын үнээгээ алдахгүйн тулд өдөртөө 75 сая ам.доллар төлөх дээрээ тулсан. Тэгвэл энэ хэргийн шалгалтын үйл явц болон хүү төлөх асуудал юу болов.  

“Стандарт” банкинд төлөх өр нэгдүгээр сарын байдлаар 101 сая ам.доллар болоод байна-

Монгол Улс Арбитрын шүүхэд ялагдсан шийдвэр гарсан өдрөөс “Стандарт” банкинд төлөх хүү бодогдож эхэлсэн гэж болно. “Стандарт” банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг "Стандарт" банкинд төлөх юм байна.

Тэгвэл уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 мянган ам.доллараар өсч байгаа аж.  Үүнээс харахад “Стандарт” банкинд төлөх хүү өссөөр энэ оны нэгдүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.

АТГ: “Стандарт” банкнаас ямар хэмжээний зээл, ямар дансаар, ямар зориулалтаар орж ирснийг нэг бүрчлэн шалгаж байна

Өнгөрсөн 7 хоногт АТГ сар бүр хийдэг мэдээллийнхээ үеэр “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлын шалгалтын явц ямар шатандаа байж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Уг мэдээлэлд “Жаст” компани олон улсын “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгт 2013 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Анх гэрээ байгуулах үед Монгол Улсын Ерөнхий сайд хэн байсан, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан, Монгол-Оросын советын хэсгийн дарга нар нь хэн байсан, “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байсан гэх мэт бүгдийг нарийвчлан шалгах ажиллагаа хийж байгаа. Нэлээд гүнзгий, анхаарал татахуйц асуудлууд байгаа.

Энэ асуудал дээр хэрэг үүсээд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг гэрчээр байцаасан. Одоогоор яллагдагчаар татаагүй. Жаст” компани, Ш.Батхүү гэдэг хүн хэзээнээс ямар бизнес хийж эхэлсэн, хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж, хэдэн компани, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан бэ, “Стандарт” банкнаас ямар хэмжээний зээл, ямар дансаар, ямар зориулалтаар Монгол Улсад орж ирсэн бэ гэдгийг нэг бүрчлэн шалгаж байна.

Шалгах ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэг бүхий эдийн засагч, аудитын эрхтэй хүмүүс оролцуулж байна. Нарийвчилсан шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Ш.Батхүүтэй холбоотой, хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө, нуугдмал хөрөнгийг битүүмжлэх, хоорондоо өмч хөрөнгөө бэлэглэсэн, илт бага үнээр бие биедээ худалдсан гэх мэт сэжигтэй үйлдлийг илрүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах, өөр бусдаас авах авлага, өглөг энэ бүх асуудлыг өмч хөрөнгө тус бүр дээр нь шалгалтын ажиллагааг төвлөрүүлэн явуулж байна. “Жаст” ХХК болон захирал Ш.Батхүүгийн хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүсгэн бий болгосон давхардсан тоогоор 600 орчим өмч хөрөнгө,тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, одоогийн эзэмшил зэргийг нэг бүрчлэн хувийн хэргийг нь үзэж нарийвчлан шалгаж нуугдмал хөрөнгийг илрүүлэх зорилгоор тодорхой ажиллагаа хийж данс, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагаа хийж байна. Үүнд 40 гаруй шатахуун түгээх станц, 100 гаруй орон сууц, үйлчилгээний талбай, хувийн байшин гэх мэт хөдлөх хөрөнгийн шилжүүлэх эрхийг хязгаарласан. Цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм.

-"Жишиг" тогтолцоо “Жаст”-ийн Ш.Батхүүг тойрсонгүй, дайрсан сурагтай-

Мөнгө, идсэн уусан хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байгаа нөхдүүд эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорихоос суллагддаг “жишиг” тогтолцоо манайд үйлчилдэг нь бараг хууль болсон. Үүнийг бид маш олон жишээ нь дээр харсан. Тэгвэл энэ "жишиг" тогтолцоо “Жаст”-ийн Ш.Батхүүг тойрсонгүй,  дайрсан  сурагтай.

Ш.Батхүү нь сахарын өвчтэй гэх шалтгаанаар цагдан хоригдсонтой холбоотойгоор эмчилгээ нь тасалдаж, биеийн байдал нь эрс муудсан байна. Цаашид яг ийм байдлаар удаан хугацаагаар хоривол амь насаа алдах ч эрсдэл хэмээн дүгнэлт гаруулж авсан гэнэ.  

 "Жаст" группийн Ерөнхий Захирал Ш.Батхүүг баривчилж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид цагдан хорьсон билээ. Уг хэргийг шалгаж байгаа гэх бөөрөнхий, барьцгүй үгээр “уясаар” өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээлгүй өдийг хүрээд байна.

Ямартай ч “Стандарт” банктай холбоотой асуудал шалгагдаж байгаа, Ш.Батхүүгийн биеийн байдал сайнгүй байгаа, Монгол Улсын төлөх хүү өссөөр л

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ӨДӨР САРААР ХҮҮ НЬ ЯВААД БАЙХАД ЗАСАГ ТӨР АТГ ХУУЛЬ ХЯНАЛТ МУУ БАЙНАА ; АТГ -Н УДИРДЛАГЫГ ЯАРАЛТАЙ СОЛИОЧ УИХ ЕРӨНХИИЛӨГЧ ӨӨ!!ЖАСТЫН ХӨРӨНГИИГ ХЭН ХЭН ЗУВЧУУЛСНЫГ ЯАРАЛТАЙ ИЛРҮҮЛ
2018/03/29 202.9.43.29
зочин
үхэхээс нь өмнө өрий нь төлүүлж ядахдаа бүх л хөрөнгө эд хогшлийг нь хураагаач
2018/03/29 103.57.95.210
Зөв ажиллаач ээ наадхаа шоронгоос нь гарга. Эсэн мэнд байлгаж байж бид юмаа олж авна биз дээ.
Энэ Батхүүг шоронгоос гаргаж гэрийн хорионд байлгаад луйвардсан мөнгийг нь хэн хэдийг авсныг нь сайн хэлүүлж нөхдүүдээр төлүүлэх арга хэмжээ аваач ээ. Нөгөө Амарсайхан шиг болчвол бид юу олж долоох юм
2018/03/29 209.169.198.10