8o
Улаанбаатар хот
mobile menu

Нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2015-11-19 15:58:00

ОБЕГ-аас гол мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа энэ үед иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр гарах, гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг анхаарууллаа.

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг “Өгий” нуурын эргээр зорчиж байсан иргэн Т-гийн УБӨ88-48 улсын дугаартай Ланд Крузер-200 загварын автомашин энэ сарын 18-нд нуурын зах руу  цөмөрч ороод гарч байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид татаж гаргасан байна. Аймгийн төвөөс “Өгий” нуур хүртэл 123 км зайтай аж.

Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн нутаг “Нүхт” гэдэг газар ДГО60-66 улсын дугаартай пронтер загварын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, иргэн О эхнэр, 1 настай хүүхдийн хамт цасанд боогдсон байсныг гарган, тусламж үйлчилгээ үзүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл