Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны 4 замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 метрийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн тул жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу. Хөдөлгөөнд оролцогч жолооч та үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна гэж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгээс мэдээллээ.
Шар усны үерийн улмаас сэлэнгэ аймгийн автозамд эвдрэл үүсчээ
2018-03-28 09:07:54