8o
Улаанбаатар хот
mobile menu

Кемерово хотноо байрлах худалдааны төвд гал гарч 64 хүн амиа алджээ

2018-03-27 11:28:00

ОХУ-ын Кемерово мужийн худалдааны төвд томоохон түймэр гарч, 64 хүн амиа алдаад байгаа билээ. Шатаж, танигдахын аргагүй болсон 25 цогцсыг шүүх эмнэлэгийнхэн ДНК-ийнх нь тусламжтай  хэн болохыг тогтоохоор ажиллаж байна. Мөн “Амиа алдсан 13 хүүхдийн цогцсыг олоод байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Вероника Скворова мэдэгджээ. Цаашид амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгааг Оросын Онцгой байдлын газраас мэдээлжээ. Тус харамсалтай үйл явдал болсоны дараа  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кемеровод иржээ. Эмгэнэлт явдалтай холбоотойгоор тус мужид гурван өдрийн гашуудал зарласан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment