МАХН-ын ерөнхий нягтлан Ц-г өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 29-нд АТГ-аас баривчилжээ. АТГ-ын алба хаагчид тус намын байранд очиж нэгжлэг хийсэн байна. Улмаар ерөнхий нягтланг нь баривчилсан бөгөөд шөнө болтол байцааж байгаад явуулжээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй. Түүний бичсэн гэх ил захидал олон нийтэд хүрээд байгаа. Уг захидалд намын шугамаар буюу сонгуулийн санхүүжилтэд зориулж авлига авсан хэмээн дурдсан байсан. Ямар үндэслэлээр ерөнхий нягтланг нь баривчилсан талаар АТГ-аас тодорхой мэдээлэл өгөөгүй ч эх сурвалжийн хэлж буйгаар Г.Шийлэгдамбын бичсэн гэх захидалтай холбогдуулан хуулийн байгууллагаас шалгалт хийж, ерөнхий нягтланг нь баривчилсан байна.