УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн санал авах хугацааг тогтоолоо. Ингээд зургадугаар сарын 29-нд Сонгуулийг явуулахаар болов.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ тусган оруулж ирсэн юм. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдөр авах тухай тусгажээ. Гишүүд хэлэлцээд сонгуулийн санал авах өдрийг СЕХ-ны саналаар тогтоохоор дэмжив.
Сонгууль зургадугаар сарын 29-нд болно
2016-01-30 12:14:00