8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэлхэг дайчдаараа бахархах өдөр

2018-03-18 10:00:00

Өнөөдөр "Монгол цэргийн өдөр" Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 97 жилийн ой тохиож байна.

Эх орныхоо төлөө халуун амиа үл хайхран хойч ирээдүйд эх орон газар шороо, эрх чөлөөг үлдээхийн төлөө зүтгэсэн эрэлхэг зоригтон ахмад дайчдаар бахархах өдөр.

Мөн үеийн үед эрд түмнийхээ эрүүл аюулгүй тайван байдлыг бүрдүүлэхийн төлөө хүчин зүтгэдэг үе үеийн албан хаагчдын баярын өдөр. Тэртээх БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ.

Учир нь 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгож, жил бvрийн гуравдугаар сарын 18-ны өдөр болгожээ. 

Мөн Ардын хувьсгалын 25 жилийн ой тохиосон 1946 оноос эхлэн цэргийн баярыг  гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж иржээ.

Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт єдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг Зэвсэгт хүчний өдөр хэмээн  тэмдэглэх болжээ.

Монголынхоо нийт цэрэг эрсэл Монголын Зэвсэгт хүний 94 жилийн ойн баярын мэнд хүргэе.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Манай цэргуудийн урдуур орос цэргууд орж их амиа алдсан шуу дээ.Монгол дангаараа угаасаа юу ч чадахгуй шуу дээ.
2018/03/18 202.9.40.168