8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймгийн таван суманд шүлхийн хорио цээр тогтоожээ

2018-03-17 16:40:00

 

Одоогийн байдлаар Булган аймгийн таван суманд шүлхийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Аймгийн хэмжээнд нийт 50 хяналтын цэг, ариутгал халдваргүйжүүлэлтийн зургаан цэг ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт шүлхийгээр өвчилсөн 49 толгой үхрийг устгалд оруусан байна. Одоогоор тус сумын нутагт хоёр голомтод гурван малчин өрхийн үхэр малын гоц халдварт шүлхийгээр өвчлөөд байна.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгааг тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн. Тус суманд шүлхийн голомтод байгаа 3160 малыг вакцинд хамруулсан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл