8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилгуудыг албадан буулгажээ

2018-03-17 15:50:47

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, 44 дүгээр байрны доор зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт 60 м2 өргөтгөл барин пабын үйл ажиллагаа явуулж байсныг албадан нураажээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 24 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/296 тоот захирамж , нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 608 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын алба, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран тус барилгыг буулгасан байна.




Эх сурвалж: Нийслэлийн газрын алба

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зөвшөөрөлгүй байсан бол одоо яалтай ч билээ дээ төр төмөр нүүртэй ...
2018/03/19 43.242.241.86