8o
Улаанбаатар хот
mobile menu

Малтай иргэдийг хотоос гаргана

2018-03-17 12:55:00

Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тогтоож өгсөн байдаг. Тодруулбал Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх дүүргийн Гачуурт, Хонхор, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант, Эмээлт, Хан-Уул дүүргийн Туул тосгон, Өлзийт зэрэг газарт мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Дээрх хориглосон бүс нутагт 602 өрхийн 15 мянга гаруй толгой мал байдаг аж. Тэгвэл 05-р сарын 01-ний дотор малтай иргэдийг хотоос гаргах юм. Мал бүхий иргэдийн нүүж, суух зардлыг нэг удаа нийслэлийн төсвөөс гаргах бөгөөд уг ажилд 500 сая төгрөг зарцуулах ажээ.

Өнгөрсөн жил Хан-Уул, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүрэгт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож байсан. Шүлхий өвчний хорио цээрт орсон хүмүүс ажилдаа явж чадахгүй болж, хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгээсээ чөлөө авч байсан удаатай. Тиймээс суурьшлын бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг эрчимжүүлж өнгөрсөн 4 сарын хугацаанд 2900 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл