
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо шат шатны шүүгчид авлигад "идэгдсэн", хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн ярьсан юм. Энэ ярианы араас Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлжээ.




