8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайч нарын гарт ордог эд зүйлсийн 80 хувь нь гар утас

2018-03-17 11:20:00

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас нийтийн тээвэр дэх халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хамтран оролцлоо. Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлж байгаа бөгөөд загвараар нь ангилбал, 46 хувийг “iphone”, 42 хувийг “samsung”, үлдсэн 10 гаруй хувийг бусад загварын гар утас эзэлж байна байгаа аж.  Халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх тохиолдол иргэд хамгийн ихээр зорчдог газар буюу “Таван шар”, “Саппоро”, 10 дугаар хороолол, Багшийн дээд гэх мэт буудлуудад үйлдэгддэг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл