8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХААХҮ-ийн дэд сайд бүс нутгийн чуулганд оролцож байна

2018-03-16 17:50:00

“НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Ази, Номхон далайн бүсийн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нь: Гамшигт тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулах нь сэдэвт бүс нутгийн чуулган /2018.03.15-16/ БНСВУ-ын Ханой хотноо болж байна.

Тус чуулганыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн дэд сайдтай хамтран даргалж байгаа юм. Дэд сайд Ж.Сауле чуулганы хаалтын үйл ажиллагааны үеэр чуулганаас гарсан зөвлөмж, үр дүнг оролцогчдод танилцуулах юм.

Тэрбээр, 'Монгол Улсын Засгийн газар энэ оны 7 дугаар сард “Гамшгаас урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдэвт Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулах үүрэг хүлээж байна' гэдгийг чуулганы үеэр онцлон тэмдэглэлээ.

Мөн Дэд сайд Ж.Сауле Вьетнам улсад ажиллах үеэрээ НҮБ-ын Бүс нутгийн суурин төлөөлөгч Кундхави Кадирeсантай уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт цаашид хамтарч ажиллах талаар ярилцсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл