8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардууллаа

2018-03-16 16:30:11

Өнөөдөр НЗДТГ-т төрийн одон, медаль гардууллаа. Шагналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр, П.Баярхүү нар гардуулж өглөө.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Казак түмний Науризын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа амжилт гарган ажиллаж байгаа иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулж байгаа нь энэ юм.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн диспетчерийн албаны дарга Ш.Мөнхжаргал, Жанчивдэчэнлин хийдийн тэргүүн лам З.Дуламжав, МУИС-ын Экологийн боловсролын төвийн ахмад ажилтан А.Чимэдцэрэн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Баянзүрх дүүргийн иргэн ахмад настан Л.Раднаасэд, “Алтангадас” одонгоор Баянгол дүүргийн иргэн өндөр настан Х.Баасанхүү, МУК-ын Төгөлдөр хуурын багш Н.Ганчимэг, Ди энд Ти группын захирал Д.Батзориг, Баянгол дүүргийн иргэн ахмад настан Ч.Гомбо, Сүхбаатар дүүргийн иргэн өндөр настан Х.Лханаажав, Сангийн яамны дэргэдэх ICC төслийн удирдагч П.Сэлэнгэ, ХӨСҮТ-ийн эмч П.Сэлэнгэ, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Налайх дүүргийн Сайнномнон хийдийн судлалын багш Б.Батхишиг, “Монгол ном” компанийн нягтлан бодогч З.Саруултуяа, “Монгол ном” компанийн ном зүйч Г.Янжинлхам нар тус тус шагнууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл