8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-03-17 10:20:00

2018 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төв, говийн аймгуудын нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10  градус дулаан  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл