8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэр ботго төржээ

2018-03-16 15:03:20

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго төржээ. Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, “Мөнгөн буйл”, өргөмжлөл гардуулав. Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны 2 дугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн “Галуут” нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс ихэр ботго гарч байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл