Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иргэн Цогтгэрэд шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж, Хөгжлийн банкны дарга нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн АТГ-т дээрх хүмүүсийг шалгуулах хүсэлт тавиад байсан. Харин түүний энэ хүсэлтэд АТГ-аас Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх хариу ирүүлсэн аж.
Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэллээ
2016-01-29 15:15:00