8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймагт ихэр ботго гарчээ

2018-03-16 08:22:00

Дорнод аймгийн Баянтүмэн сумын улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс  ихэр цагаан ботго гарчээ. Тиймээс төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулдаг уламжлалтай. Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл хэмээн бэлэгшээж ирсэн түүхтэй. Улсын сайн малчин Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Тэрээр одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байгаа ажээ. Тэднийх нийт 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог гэнэ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зандаахүү
Сайхан юм аа Энэ муухай ХЯТАДЫН нейлонон хадаг уяа зэргийг МАЛЧИД ХЭРЭГЛЭЭНЭЭСЭЭ ХАСМААР БНА ДАА МАлд маш их аюултай Хялгасаа ашиглаад Дээс хийгээд хэрнглэдэгээ сэргээмээр бна даа
2018/03/16 202.179.24.165
  • Recent
  • Most Read
  • Most Comment