Хойд Солонгос, АНУ-ын удирдагч нарын уулзалтыг ирэх тавдугаар сард багтаан зохион байгуулахаар тохиролцсон гэсэн мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа. Тус мэдээлэлтэй давхцаад хоёр орны удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хаана болох вэ гэсэн асуулт мөн дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар таамаг төдий мэдээлэлүүд гаргасаар байна. Одоогийн байдлаар Дональд Трамп Ким Жон Ун нарын уулзалт хаана хэзээ болох нь тодорхойгүй байна. Ингээд энэ талаар дэлхийн томоохон хэвлэлүүдийн бичиж буй нийтлэлүүдийг товчлон хүргэж байна.
Энэ талаар Thediploment.com сайтад мэдээлэхдээ тус дээд хэмжээний уулзалт Хоёр Солонгосын хилийн заагт байрлах цэрэггүй бүсэд болно гэсэн мэдээлэл гаргасан байна.
Харин “Тона Илбо” сонинд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-тай энхийн гэрээ байгуулж, дипломент харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа талаар бичсэн байна.
Мөн өчигдөр New York Times, Newsweek зэрэг дэлхийн томоохон хэвлэлд Хойд Солонгос, АНУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орны нэгээр Улаанбаатар хотыг нэрлэсэн байна. Тус мэдээлэлд манай улсыг Хойд Солонгос, АНУ-тай хоёулантай нь сайн харилцаатай, төвийг сахисан орон хэмээн тодотгосон байна.
Харин Los Angeles Times сонинд Өмнөд Солонгосын Чэжү арал, Сингапур, Гуамын аралд тус уулзалтыг зохион байгуулах нь зөв хэмээн бичжээ. Харин тус дээд хэмжээний уулзалыг Монгол Улсад зохион байгуулах нь зохимжгүй гэжээ. Тодруулбал, тус нийтлэлд хэдийгээр Монгол Улс төвийг сахисан найрсаг орон ч гэсэн дэлхийн томоохон удирдагч нарын уулзалтын сүр жавхланг бууруулж магадгүй юм.Ингэхэд Улаанбаатарыг хаана байдгийг мэдэх хүн байна уу?” гэсэн таагүй мэдээлэл гарчээ.
Мөн үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хойд Солонгос, АНУ-ын удирдагч нарын уулзалтыг өөрийн нутагтаа зохион байгуулах санал тавьсан хэмээн “The Sun” мэдээлжээ. Тус мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “ “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Бид Япон ба Хойд Солонгосын уулзалт зэрэг олон чухал уулзалтуудад түлхэц болж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” гэсэн санал тавьсан гэжээ.
Thediplomat.com сайтад Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Улаанбаатарт болох нь яагаад зөв сонголт байх талаар нэлээд хэд, хэдэн шалтгааныг хүргэсэн байна. Тодруулбал,
1.Монгол Улс бүс нутгийнхаа хөрш орнуудтай улс төрийн төвийг сахисан, найрсаг харилцаатай улс.
2.1990 оноос АНУ-тай найрсаг харилцаа тогтоон, олон удаа төрийн дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулж байсан
3. Улаанбаатар бол АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид амархан хүрч болох байршил.
4.Бие даасан найдвартай байдал. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх нь Доналд Трамп болон Ким
5.Дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхэд зуу зуун албаны хүмүүс очно. Үүнтэй төстэй уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулж байсан гэсэн мэдээлэл гарсан байна.