Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрт хайрханд амжилттай авираад буух замдаа байгалийн гамшигт 17 уулчин амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл амь эрсэдсэн 17 уулчин нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн хэсэг уулчид нэгдэн Асралт хайрханы замд гэрэлт хөшөө босгожээ. Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү оргилд гарч байв.