УИХ өчигдөр шөнө болтол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр 75 гишүүн байсан. Өөрөөр хэлбэл Х.Баттулга гишүүнээс бусад нь бүгд ирсэн байсан юм.Энэ бол УИХ-ын чуулганы хувьд өндөр ирц юм. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүй байна. Хэдийгээр хурал эхлэх цагаас нэг цагаар хоцорч буй боловч одоогоор чуулганы танхимд цөөн гишүүд ирц хүлээгээд сууж байгаа юм.
УИХ-ын ирц бүрдээгүй байна
2016-01-29 10:54:00