8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө

2018-03-06 18:15:00

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэд, залуучуудтай тус хорооны Иргэний танхимд уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг сонслоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир залуучуудын хөгжлийн чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд хотын ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Дараагийн уулзалтаар иргэд тус хороонд цэцэрлэг, сургууль байгуулах, мөн түрээсийн орон сууцны талаар мэдээлэл авахыг хүслээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Төлөөлөгч Ц.Одонтунгалаг /бичлэг/:
цалингүйгээр энэ олон мянган хүндяаж үйлчилж, ажиллах юм бэ” гэсэн бичлэг нь цахим ертөнцөд тархжээ.
2018/03/06 202.9.40.254
Төлөөлөгч Ц.Одонтунгалаг /бичлэг/:
Тэрбээр, хурлынхаа даргад хуурай агсамнаж ''Тэр урамшуулал өгөх юм уу, үгүй юу. Бид ямар торгуулийн салааныхан юм уу. Таниас хувиас чинь авах гээгүй. Төсөвтөө суулгачихсан мөнгө шүү. Ямарч цалингүйгээ
2018/03/06 202.9.40.254
Төлөөлөгч Ц.Одонтунгалаг /бичлэг/:
НИТХ дахь АН-ын бүлгээс С.Амарсайханыг огцруулах тухай яриад амжлаа. Зарцуулалт нь тодорхойгүй мөнгийг авах сонирхолтой цөөнгүй төлөөлөгчийн 1 нь Ц.Одонтунгалаг юм.
2018/03/06 202.9.40.254
Төлөөлөгч Ц.Одонтунгалаг /бичлэг/:
НИХТ-д улирал тутамд олгодог 50 сая төгрөгийн урамшуулалыг С.Амарсайхан НИТХ-ын дарга болсныхоо дараа хүчингүй болгосон. Эргэж олгохоор болохдоо хэмжээг бууруулсан нь маргаан дэгдээсэн юм.
2018/03/06 202.9.40.254
  • Recent
  • Most Read
  • Most Comment