8o
Улаанбаатар хот
mobile menu

Паралимпийн наадамд оролцох баг тамирчид Солонгост очжээ

2018-03-06 17:25:00

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн паралимпийн XII наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ганболд, ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог, тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Ш.Болормаа нарын бүрэлдэхүүн өнөөдөр Солонгост очжээ. Тэднийг Сөүл хотын хотын Инчон олон улсын нисэх буудалд ЭСЯ-ны ажилтнууд угтан авсан байна.

Манай тамирчин Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment