8o
Улаанбаатар хот
mobile menu

Мотоциклийн дугуй нь хагарснаас осолдож гэмтжээ

2018-03-06 15:20:12

 “ГССҮТ-д мотоциклиос унаж гэмтсэн хүн ирлээ” гэсэн дуудлагын дагуу шалгахад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн, 28 настай, эрэгтэй О алдуул малаа хайж яваад мотоциклийн дугуй нь хагарснаас осолдож гэмтсэн байжээ. Тэрбээр яаралтай хагалгаанд орж, эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Мотоциклийн ослын улмаас жолооч, зорчигч нь нас барах, тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авдгийг судалгаагаар тогтоосон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиуд нь манай орны нөхцөл байдалд тохирохгүй, засмал замд унаж хэрэглэх зориулалт бүхий хайлшин обудтай нь зам тээврийн осол гарах нөхцлийг бий болгодог. Иймд хамгаалалтын малгай хэрэглэж занших, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хичнээн жил ярьж ухуулаж сэнхрүүлэж байна,шаардлага биелүүлээгүй этгээдийн хохь нь,орхи
2018/03/06 59.153.114.150
  • Recent
  • Most Read
  • Most Comment