БСШУСЯ-наас энэ сарын 01-08-ны өдрүүдэд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа бөгөөд нэлээд ачаалал ихтэй байгаа. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргаж байгаа юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Энэ удаагийн зохион байгуулсан “Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээний үеэр нэлээд тандалтын судалгаа гарч ирж байна. Дунджаар хэдэн хүүхэд үзсэн гээд судалгаа гарч ирсэн. Цаашид музейн үнэ төлбөрийг бууруулах эсвэл зарим музейг улиралын хуваарьт оруулаад улиралд нэг удаа үнэгүй болгохоор зохицуулна. Долоо хоногийн дотор бүх хүүхдүүдэд дараалал үүсгэхгүйгээр жилийн дөрвөн улиралд хүүхдэд яаж ээлтэй байх механизын судалгааг хийж байгаа. Үнэгүй байдлаар зохион байгууллаа гэхэд музейн тайлбарлагч, музейн ариун цэвэр үйлчилгээг сайжруулах чиглэлээр Соёл урлагийг дэмжих сангаас музейнууддаа дэмжлэг үзүүлэх судалгааг яг одоо хийж байна” гэлээ.