8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар солих хэрэгтэй

2016-01-29 08:32:00

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг өчигдөр үдээс хойш байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Үүний дараа УИХ-ын чуулганаар цаг сунгаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр чуулгын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Эрхэм гишүүд, энд байгаа хүмүүсийн яриаг сайн сонссон. Бид нар албан тушаалтнуудаас хариуцлага асуух ёстой. Энэ асуудал иж бүрэн байх ёстой. Үүний дотор Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хариуцлага асуух ёстой. Өнөөдөр гишүүдийн ирц онцгой байгаа үед цаашдаа энэ асуудалд яаж хандах вэ гэдгийг хэлье. Манааг манаагаар сольдог. Одоо бүгдээрээ Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар солих хэрэгтэй. Үндсэн хуулинд заасан байгаа. Одоо Ерөнхий сайдаа огцруулчихаад хүний эрэлд гарахаа болих хэрэгтэй. Бидний жишээ авах ёстой олон орнууд яг энэ зарчмаар л засагтайгаа хариуцлага тооцдог. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вээ гэхээр 19 гишүүн гарын үсэг зураад оруулж ирж болно. Цаашдаа ингэхэдээ дараагийн Ерөнхий сайдыг томилохоор оруулж ирэх ёстой. Би хувьдаа Ерөнхий сайдын албыг хашч явсан. Бас шөнө дөлөөр хуралдуулж огцруулах шийдвэр гаргаад гарч байлаа. Энэ олон Засгийн газрын хувь заяанаас сургамж авсан гэж боддог. Хүнээр бол манай парламент олон оймс илээсэн. Одоо авах ёстой сургамжаа авъя. Үндсэн хуулиндаа нийцүүлэх нь зүйтэй. Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулъя, дэгийн хуульдаа өөрчлөлт оруулъя. Муу жишгийг болж өгвөл сайнаар л өөрчилөх нь зүйтэй. Бидний нураадаг, тараадаг муу жишгийг л үгүй болгоё. Одоо бид энэ Ерөнхий сайдтай асуудал тооцохдоо шинэ жишигтэй болъё. Дараагийн бүрэлдэхүүн сонгогдсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна. Манай УИХ бол их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн. Ардчилалын маань утга ийм л байгаа. Одоо бүгдээрээ энэ зам руугаа явъя. Ардчилал гэхээр нэгнийгээ унагаад түүнээсээ таашаал аваад явдаг муу юм байна. Одоо бүгдээрээ асуудлыг өөр байдлаар шийддэг болъё. Энэ талаар санал бодлоо ярилцъя. Хамгийн том хариуцлагыг ард түмэн шийддэг. Ард түмний төлөөлж засагтай хариуцлага тооцдог байгууллаг бол УИХ юм. Тиймээс энэ хувилбар руу орох хэрэгтэй. Өнөө оройны оройтсон хуралдаанаас гарахдаа хол ойр бүх хүмүүст нэг мессеж өгье. Монгол Улс бүтээлчээр засагтайгаа хариуцлага тооцдог болж байгаа юм байна. Нэг Ерөнхий сайдаа авч хаяад нөгөө Ерөнхий сайдыг хайдагаа больж байгаа юм байна. Саяын үйл явдлаас би нэг зүйл харлаа. 19 гишүүн болох гэж нэлээд удлаа. 3, 4 сар боллоо. Бараг л намын жагсаалт гэх зэргээр хоорондоо шодож гарын үсэг зурсан гэх яриа ч байна. Одоо бүгдээрээ асуудалд өөрөөр хандах цаг болжээ. Ганцхан Ерөнхий сайдыг авч хаяснаар хариуцлага тооцдогоо больцгооё.

Одоо бүгдээрээ салж бутардаг биш нэгдэж шийддэг хэлбэрт орох хэрэгтэй. Та бүхний өнөөдрийн ярьсан хэлсэн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Өмнөх хуулиараа асуудал ярьсан гишүүдийг буруутгах арга байхгүй. Гэхдээ манай Үндсэн хуульд асуудлыг бүтээлчээр шийдэх боломж байгаа юм шүү гэдгийг хэлье" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хамгийн "том дарга" хамгийн том авилгачийг хамгаалдагаараа хамгаалсаар сонгууль өнгөрөөх байлгүй дээ.
2016/04/29 103.17.108.42
Хамгийн "том дарга" хамгийн том авилгачийг хамгаалдагаараа хамгаалсаар сонгууль өнгөрөөх байлгүй дээ.
2016/04/29 103.17.108.42
Ene humuus erunhii saidiig erunhii saidaar solih gdg ugnii utfii ern oilgoson umuu. Negiin nuguuguur soliod yamar ch nemer bhgui gdg utgar helj bgaa gj bodjiin. Iimhen ug oilgochij chadahgui ard tumen
2016/01/29 103.17.108.42
irgen
tegeed erunhii saidaa erunhii saidaar solihn yasiin
2016/01/29 103.17.108.42
Иргэн
Ерөнхий сайдыг ерөнхий сайдаас огцруулах хэрэгтэй . Сайн хэрэлдэж чадаж байна, ажлаа хийж чадахгүй л байгаа шүү дээ.
2016/01/29 103.17.108.42
irgen
ene uy geed soliorood baigaa um hezee ih hyrliinhan hariytslaga tootsdog bailaa hydlaa hytsaj baih um dandaa
2016/01/29 103.17.108.42
Zochin
Ene hudalch jujigchin jujigee zohioloo helj l bn .Ingej hudlaa jujiglej yrihaasaa ichdeggui um bh da Elbeg guai.Ard tumnii amidraliig elgeer ni hevtuulchiheed balairch bgaag ni sonsohoos zevuu hureh um
2016/01/29 103.17.108.42
AN daa bayar xurgye
2016/01/29 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment