Өчигдөр орой Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. Тодруулбал, хуралдаанд 19 гишүүн оролцсоноос 10 нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүй. Үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Бүтэн таван цаг хэлэлцсэний эцэст Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй. Тодруулбал, 73 гишүүн санал хураалтад оролцсоноос 42 нь "Ерөнхий сайдыг огцруулахгүй" гэсэн байнгын хорооны дүгнэлтийг зөвшөөрч 57,5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй. Харин 31 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэсэн саналыг өгчээ. Өчигдөрийн чуулган нэлээд хүчтэй өрнөсөн бөгөөд 00:21 минутын үед МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд ирж Монгол Улсын Ерөнхийлөгч гишүүдэд хандан үг хэлсэн юм.
57,5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулсангүй
2016-01-29 07:39:00